Өнөөдрийн үзлэгМаргаашийнамар амгалан.
Хорт хавдар, архаг өвчнийг эрт үед нь илрүүлэх оношилгоо, шинжилгээ, эмчийн үзлэг.
0
үзлэг, шинжилгээ
0
эмч
Дуран, хэт авианы дүгнэлт тухайн өдөрт
Эрт илрүүлгийн чиглэлүүд
Чиглэл бүрээр хийгддэг үзлэг, шинжилгээ. Шаардлагатай шинжилгээг дотрын эмч тодорхойлно.
Үйлчилгээ
Оношилгоо, шинжилгээ, эмчийн үзлэгийн үнийн мэдээлэл.
Нэг хаалгаар ороод бүх шинжилгээгээ өгнө
Нэг эмнэлэгт
Дуран, дүрс оношилгоо, лабораторийн шинжилгээг нэг дор хийнэ.
Эмчийн тайлбар
Шинжилгээний хариуг эмч тайлбарлаж, цаашдын эмчилгээг зөвлөнө.
Ил тод үнэ
Үйлчилгээний үнийн мэдээллийг урьдчилан харах боломжтой.
Манай хамт олон
Б.Гантуяа
Дотрын эмч
Дотрын өвчнийг оношилж, эмчилнэ. Дуран болон шинжилгээний хариуг энгийн үгээр тайлбарлаж, цаашид юу анхаарахыг зөвлөнө.
Х.Сайханаа
Дүрс оношилгооны эмч
Хэт авиан болон рентген шинжилгээ хийж, оношилгооны дүгнэлт гаргадаг.
О.Уртнасан
Дотрын эмч
Дотрын өвчнийг оношилж, урьдчилан сэргийлэх болон эрт илрүүлгийн үзлэг хийнэ.
С.Ариунтуяа
Үйл ажиллагааны менежер
Түгээмэл асуултууд
Цаг захиалга, бэлтгэл, шинжилгээний хариутай холбоотой асуултууд.
Онлайнаар хүссэн цагтаа захиалах боломжтой: үйлчилгээ, эмч, цагаа сонгоод баталгаажуулна. Мөн 7701-7702, 8011-4266 дугаарт залгаж захиалж болно.
Боломжтой. Захиалсан цагаасаа дор хаяж 2 цагийн өмнө 7701-7702 дугаарт мэдэгдэнэ. Ингэснээр тухайн цагийг өөр үйлчлүүлэгчид олгох боломжтой болно.
Лабораторийн зарим шинжилгээг цаг захиалгагүй өгч болно. Дуран, хэт авиан, эмчийн үзлэгийг урьдчилсан цаг захиалгаар үйлчилнэ.
Үйлчилгээний үнийг «Үйлчилгээ» хуудсанд жагсаасан. Үнэ заагаагүй үйлчилгээний мэдээллийг 7701-7702 дугаараас авах боломжтой.
Зовиур илрэхээс өмнө хорт хавдар, архаг өвчнийг шинжилгээгээр илрүүлэхийг хэлнэ. Эрт үедээ илэрсэн өвчнийг эмчлэх боломж хамаагүй өндөр байдаг. 40-өөс дээш насны, удамд хавдартай хүнтэй, эсвэл хоол боловсруулах эрхтний зовиуртай хүмүүст жил бүр хийлгэхийг зөвлөдөг.
Дотрын эмчийн үзлэгээс эхлэх нь тохиромжтой. Эмч таны нас, зовиур, удамшлын түүхийг харгалзан зөвхөн шаардлагатай шинжилгээг бичнэ. Ингэснээр илүү зардал гарахгүй.
Бид таньтай холбогдох болно
Та нэр, утасны дугаараа үлдээнэ үү, бид тань руу эргэн холбогдох болно.
ХУД, 20-р хороо, Little Venice, M1 Tower, 604 тоот, Улаанбаатар 17043
Даваа – Баасан 08:30 – 16:00 · Бямба, Ням 08:30 – 14:00