Үндсэн хэсэгт очих

Асуулт, хариулт

Цаг захиалга, бэлтгэл, шинжилгээний хариутай холбоотой түгээмэл асуултууд.

Бүгд
Цаг захиалга
Үнэ, төлбөр
Эрт илрүүлэг
Бэлтгэл
Хариу
Байршил
Эмч нар

Онлайнаар хүссэн цагтаа захиалах боломжтой: үйлчилгээ, эмч, цагаа сонгоод баталгаажуулна. Мөн 7701-7702, 8011-4266 дугаарт залгаж захиалж болно.

Боломжтой. Захиалсан цагаасаа дор хаяж 2 цагийн өмнө 7701-7702 дугаарт мэдэгдэнэ. Ингэснээр тухайн цагийг өөр үйлчлүүлэгчид олгох боломжтой болно.

Лабораторийн зарим шинжилгээг цаг захиалгагүй өгч болно. Дуран, хэт авиан, эмчийн үзлэгийг урьдчилсан цаг захиалгаар үйлчилнэ.

Үйлчилгээний үнийг «Үйлчилгээ» хуудсанд жагсаасан. Үнэ заагаагүй үйлчилгээний мэдээллийг 7701-7702 дугаараас авах боломжтой.

Зовиур илрэхээс өмнө хорт хавдар, архаг өвчнийг шинжилгээгээр илрүүлэхийг хэлнэ. Эрт үедээ илэрсэн өвчнийг эмчлэх боломж хамаагүй өндөр байдаг. 40-өөс дээш насны, удамд хавдартай хүнтэй, эсвэл хоол боловсруулах эрхтний зовиуртай хүмүүст жил бүр хийлгэхийг зөвлөдөг.

Дотрын эмчийн үзлэгээс эхлэх нь тохиромжтой. Эмч таны нас, зовиур, удамшлын түүхийг харгалзан зөвхөн шаардлагатай шинжилгээг бичнэ. Ингэснээр илүү зардал гарахгүй.

Шинжилгээнээс 6–8 цагийн өмнө хоол идэхгүй. Цэвэр усыг 2 цагийн өмнө хүртэл ууж болно. Цус шингэлэх эм хэрэглэдэг бол эмчид урьдчилан мэдэгдэнэ.

Шинжилгээнээс 3 хоногийн өмнөөс үртэй хүнс хэрэглэхгүй. Өмнөх өдөр зөвхөн шингэн хоол хэрэглэж, гэдэс цэвэрлэх уусмалыг эмчийн зааврын дагуу ууна. Бүрэн заавар «Бэлтгэл» хуудсанд байна.

Сахар, өөх тос, элэг, бөөрний шинжилгээ өгөх бол 8–12 цаг өлөн байна. Энэ үед ус ууж болно. Харин цусны ерөнхий шинжилгээнд заавал өлөн байх шаардлагагүй.

Түр зуурын эвгүй мэдрэмж төрж болох ч хүчтэй өвдөлт ихэвчлэн байдаггүй. Тайвшруулах эм хэрэглэх эсэхийг эмчтэйгээ зөвлөж болно. Ходоодны дуран 10–20 минут үргэлжилнэ.

Дуран, хэт авиан, зүрхний бичлэгийн дүгнэлт тухайн өдөрт гарна. Лабораторийн хариу гарах хугацаа шинжилгээнээс хамаарна; нян ургуулах шинжилгээ 72 цаг. Хариуг эмч тайлбарлана.

Манай хаяг: ХУД, 20-р хороо, Little Venice, M1 Tower, 604 тоот, Улаанбаатар 17043.

Ажлын цаг: Даваа – Баасан: 08:30 – 16:00 Бямба, Ням: 08:30 – 14:00

Утас: 7701-7702, 8011-4266 И-мэйл: info@mgo.mn

Дотрын, дурангийн болон дүрс оношилгооны эмч нар ажилладаг. Эмч нарын мэдээлэл «Манай хамт олон» хуудсанд байна.

Иргэний үнэмлэх, өмнө нь өгсөн шинжилгээ, дурангийн хариу болон байнга хэрэглэдэг эмийн нэрс. Цагаасаа 10 минутын өмнө ирж бүртгүүлнэ.

Өөр асуух зүйл байна уу?

Чатаар асуусан асуултад шууд хариулна. Хариулт олдоогүй тохиолдолд ажилтан эргэн холбогдоно.

ЗалгахЦаг захиалах